ОРШИН СУУХ ЗАХИАЛАХ:

Турк улсад анх ирж байгаа Монгол улсын иргэд визний хугацаа дуусахаас өмнө, визгүй орж ирсэн иргэд хилээр орж ирсэн өдрөөс хойш 30 хоногт, оршин суух үнэмлэхний сунгалт хийлгэх хүмүүс сүүлийн өдрөөс өмнө https://e-ikamet.goc.gov.tr/ энэ вебсайтаас цаг захиалж авах шаардлагатай.

Оршин суух захиалах нь манай үндсэн үйлчилгээнүүдийн нэг бөгөөд оршин суухтай холбоотой бүх зөвлөгөөг өгөх, цаг захиалга хийх, Эрүүл мэндийн даатгал хийх, цээж зураг дарах, бичиг баримт бүрдүүлэх гэх мэт бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг “Бүрдүүлэх бичиг баримт” цэснээс харна уу.