
ТУРК УЛСАД ХЭРХЭН ӨӨРИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАХ ВЭ?:
Турк улсад өөрийн зардлаар суралцах боломжит бүх хувилбаруудыг дэлгэрэнгүй ойлгомжтойгоор тайлбарлая маш анхааралтай дуустал нь уншихыг хүсье. Бүх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар өгөхийг хичээв.
Юуны өмнө Турк улсад ирэх онгоцны зардал, виз-ний хураамж, оршин суух эрхийн хураамж, ирээд байрлах байр, хүнс, унаа, сургалтын төлбөр гэх мэт бүх зардал танаас гарах болно гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Мөн Турк улсад ямар нэг Их сургуульд элсэн орохын тулд тухайн сургуулийн гадаад оюутан элсүүлэх шалгалт буюу Yabancı öğrenci sınav /YÖS/ шалгалтыг заавал өгч босго оноог нь давсан байх ёстой энэхүү шалгалт нь 80 асуултаас бүрдсэн байдаг. /Ихэнхдээ 40-IQ, 35-математик, 5- геометрийн асуултуудаас бүрддэг/. Сургууль бүр дэлхийн 20 гаруй оронд шалгалтуудаа авдаг тус бүрийн шалгалт авах улсууд янз бүр байгаа, 2018 оныг хүртэл Истанбулын Их сургуульд Монголд шалгалтаа авдаг байсан одоогийн байдлаар Монголд шалгалт авдаг Их сургууль Анталъя хотын Акдениз Их сургууль байна.
/ Акдениз Их сургууль /Akdeniz üniversite/ Монголд 10-с дээш хүүхэд бүртгэл хийлгэсэн тохиолдолд очиж шалгалтаа авна гэсэн шалгуур тавьсан байсан дэлгэрэнгүй мэдээлэл манай хуудсанд оруулсан байгаа./
ЭХНИЙ ХУВИЛБАР МОНГОЛООС ШУУД БҮХ АСУУДЛАА ШИЙДЭЭД ИРЭХ:
Та Монголд байх хугацаандаа Турк улсын аль Их сургуулийн дээр дурдсан YÖS шалгалтад ороод сургуульдаа тэнцээд Монгол дахь Турк улсын элчин сайдын яамнаас сургалтын визээ захиалаад шууд ирээд суралцаж болно.
Турк хэл заавал мэддэг байх шаардлагагүй. Сургуульдаа тэнцээд орсны дараа тухайн сургуулийн аль эсвэл өөр их сургуулийн, эсвэл хувийн хэлний курсэд яваад Турк хэлээ сураад дараа жилээс нь мэргэжлийн хичээлдээ орж болно.
Хэрвээ таны сурах хүсэлтэй байгаа сургууль Монголд шалгалтаа авахгүй байвал та шалгалтаа Турк улсад эсвэл Монголтой ойрхон Орос, Хятад,Казахстан, Киргиз гэх мэт улсуудад очиж өгч болно.
ХОЁР ДАХЬ ХУВИЛБАР ТУРК УЛСАД ИРЭЭД БҮХ АСУУДЛАА ШИЙДЭХ:
• Турк улс руу ирэхдээ та Турк улсын аль нэг улсын сургуулийн хэлний бэлтгэлд бүртгүүлээд хэлний курсийн урилга аваад тухайн урилгаараа суралцах виз захиалаад виз гарвал шууд визээрээ орж ирж болно.
• Заавал виз захиалах шаардлага байхгүй Турк улс руу Монгол улсын иргэд 30 хоног визгүй зорчих эрхтэй тийм болохоор шууд билетээ аваад ирээд 30 хоногтой багтаад аль нэг Их сургуулийн хэлний бэлтгэлд бүртгэл хийлгээд хэлний курсээс олгосон бичиг баримтаар нэг жилийн оршин суух үнэмлэхээ авч болно.
• Хэлний бэлтгэлд бүртгүүлэхгүйгээр жирийн аяллын оршин суухаар 1 жил амьдрах эрхтэй, ирээд оршин суух эрхийн асуудлаа шийдсэний дараа хувиараа эсвэл сургалтад суугаад шалгалтдаа бэлдэж байгаад хавар нь хүссэн Их сургуулийнхаа шалгалтад ороод тэнцвэл, намар гэхэд хичээлдээ яваад эхэлнэ. Тухайн нэг жилийн хугацаанд Турк хэлээ сайн сурч чадсан бол дахиж хэлний бэлтгэлд суухгүйгээр шууд шалгалт өгөөд хэлний сертификатаа аваад мэргэжлийн хичээлдээ орж болно. Эхний жилдээ шалгалтад бэлдэхийн хажуугаар Турк хэлний курсэд давхар яваад хэлний сертификатаа авсан нь дээр.
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ:
• Их сургуулийн төлбөр
Бүх сургуулийн төлбөрүүд харьцангуй өөр өөр мөн сургууль дотроо мэргэжлээсээ хамаараад бас өөр байдаг ерөнхийдөө Монголын Их сургуулиудаас нэг их үнэтэй биш адилхан түвшинд байдаг. Ихэнх сургуулиудын төлбөрүүд ойролцоогоо нэг жилийн 2500 тл -ээс эхлээд 10 000 тл хооронд байдаг үүнээс үнэтэй байх нь ч бас байна. Энэ төлбөрөө жилд 2 хувааж төлдөг намар 9 сард талыг нь өвөл 2 сард үлдсэнийг нь төлнө.
Жич: Тухайн хүүхдийн элссэн оноос хамаараад төлбөр өсөх магадлалтай.
Жишээ нь: 2019 оны Истанбул Их сургуулийн эдийн засгийн ангийн төлбөр 2600 тл байсан байна.
• Турк хэлний курсийн төлбөр
Хувиараа өөрөө хэлний курсэд суувал хэлний курсийн төлбөр мөн харилцан адилгүй сургуулиасаа хамаараад өөр өөр байна. Хэлний курс хэдэн шатанд суухаасаа хамаараад анхан, дунд болон гүнзгий шатны төлбөрүүд өөр байдаг.
Жич: Хувийн хямд хэлний курсүүд байдаг тэхдээ ихэнх курсуудын сертипикатыг ихэнх Их сургуулиуд хүлээн зөвшөөрдөггүй тул сайн судалж байж сурах курсаа сонгоно уу.
Жишээ нь: Истанбул их сургуулийн хэлний курсийн төлбөр А1,A2,B1,B2,C1,C2 гэсэн 6 шатанд суувал, нэг дор төлбөл 1200 евро хувааж төлбөл энэ үнэ бас өөрчлөгдөнө. Нэг шат нь 300 евро болно.
Иылдиз техник Их сургуулийн /Yildiz Teknik Üniversite/ хэлний бэлтгэл нь 2019 оны байдлаар нэг үе шат нь 2000 тл 6 шатанд суувал 12000 тл болж байна.
Хэлний курсүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөн манай хуудаснаас олох боломжтой.
БАЙРЛАХ БАЙРНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ:
• Дотуур байр
Хувийн болон улсын эрэгтэй, эмэгтэй оюутны дотуур байрнууд байдаг төлбөр нь тав тух байршлаасаа хамаараад нэг сарын 600тл -1500 тл хүртэл үнэтэй байдаг. Өглөө болон оройн хоолтой. Эдгээр байрнуудын бүртгэл нь намар эрт эхэлж маш хурдан хугацаанд дүүрдэг тул хувиараа сурдаг гадаад оюутнуудад олдоц жоохон муу байдаг тийм болохоор ихэнх оюутнууд найзуудаараа нийлж байр түрээсэлж амьдардаг.
• Түрээсийн байр
Түрээсийн байрны үнэ хэдэн өрөө байх, хэдэн хүн нийлж түрээслэхээс хамаарч өөр өөр байдаг. Истанбул хотод байрны түрээс 1+1 1500 тл, 1+2 1800 тл, 1+3 2100 тл -ээс эхэлдэг. Мөн сар бүр тог цахилгаан, ус, халаалт, интернет гэх мэт урсгал зардал хэрэглээнээсээ хамаарч гарна. Хэдэн хүн амьдрахаас шалтгаалаад хүн тус бүр оногдох төлбөр өөр байна. Хоол бол мэдээж тухайн хүний хэрэглээнээс хамаарна.
ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙН ҮНЭ ӨРТӨГ:
• Тухайн хүн анх ирээд их сургуульд элсэж орж амжаагүй байгаа бол 1 жилийн аяллын оршин суух захиална. Оршин суух захиалахад 1 жилийн эрүүл мэндийн даатгал хийлгэх шаардлагатай байдаг. Даатгалын үнэ тухайн хүний нас, хүйс, өндөр, нам жингээс хамаараад өөр өөр байгаа. даатгалын төлбөр виз ний хураамж, нэг жилийн татвар, үнэмлэхийн хураамж , нотариат баталгаа гэх мэт бүх зардлууд ороод ойролцоогоор 1800-2000 тл орчим болно.
• Их сургуульд элсэж ороод оюутан болсон тохиолдолд оюутны оршин суух авна. Эрүүл мэндийн даатгал, үнэмлэхийн хураамжаас бусад нь оюутнуудад үнэгүй олгогдоно. Оюутны нэг жилийн оршин суух 275-400 тл орчим болно.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРДАЛ:
• Оюутнууд 1 сарын турш Истанбул хотод 200 удаа үнэгүй зорчих эрхийг 109 тл авна. Энэ нь жижиг оврын автобуснаас бусад бусад бүх төрлийн нийтийн тээвэрт хүчинтэй.
Анхааралтай уншиж өөрт хэрэгтэй мэдээлэл авсан гэж найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Танд амжилт хүсье.