2022 онд хаягны шалгалт их явагдах шинжтэй байгаа тул оршин суухтай болон шинээр авсан бүх хүмүүс яг одоо оршин сууж буй хаягаа заавал дүүрэг дээр очиж бүртгүүлэхийг манай “Мутлу Юува” төвөөс зөвлөж байна.


1. Сунгалт хийлгэх хүмүүсээс заавал тухайн харъяа дүүрэгтээ / Nüfus müdürlüğü)/ очиж бүртгүүлж, E-devlet-ээс гаргаж авсан хаягны тодорхойлолт / Yerleşim yer belgesi/ шаардаж байна.
ЗӨВЛӨМЖ
Турк улсын Гадаад Иргэдийн Шилжилт хөдөлгөөний захиргаа нь /Göç idaresi genel müdürulüğü/ статусаа өөрчилж Гадаад Иргэдийн шилжилт хөдөлгөөний Газар /Göç idaresi başkanlığı/) болон өргөжсөнтэй холбогдуулан Гадаадын иргэдийн хаягны асуудлыг чухалчлан ажиллаж олон өөрчлөлт, шинэчлэлтүүд хийгдэж байна.
Жич: Оршин суух үнэмлэх гарсан өдрөөс эхлэн ажлын 20 хоногт очиж хаягаа бүртгүүлэх ёстой байдаг тул оршин суух нь зөвшөөрөгдсөн хүмүүс ч бас үнэмлэхээ аваад амьдарч байгаа хаягаа бүртгүүлээрэй!!!
2. Оршин суух шинээр авч буй хүмүүсээс нотариатаар батлуулсан түрээсийн гэрээний ( Kira sözleşme) хажууд нэмэлтээр тухайн байрны ордерын хуулбар ( Tapu Fotokopisi ) мөн дүүргээс авах хаяг, хаалганы дугаар баталгаажуулсан тодорхойлолт ( Numarataj ) гэх мэт бичиг баримтуудыг 2021.11.01- ний өдрөөс шаардаж эхэллээ.




Иймд сунгалт хийлгэх хүмүүс хуучин оршин суухын хугацаа дуусахаас өмнө заавал очиж хаягаа бүртгүүлж тодорхойлолт авна уу.

