DENKLİK BELGE БУЮУ ГЭРЧИЛГЭЭНИЙ ДҮЙЦҮҮЛЭХ БИЧИГ ЯАЖ АВАХ ВЭ?

Турк улсад суралцах гэж байгаа бүх шатны сурагчид хувийн хэрэг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их сургуулийн диплом, магистерийн диплом гэх мэт бичиг баримтуудаа Турк улсын боловсролын системд дүйцэж байгааг баталсан дүйцүүлэх бичгийг Боловсролын газраас авч байж сургуульдаа орох боломжтой болно.

Хамгийн түрүүнд ( https://edenklik.meb.gov.tr/) вeб хаягаар бүх бичиг баримтаа оруулж бүртгэл хийлгээд цаг авна. Цаг өгсөн өдөр бүх бичиг баримтынхаа эх хувийг авч очиж дүйцүүлэх бичгээ захиална.

Хаанаас: Тухайн хотын боловсролын газар / İl milli Eğitim müdürlüğü /

Хаяг: Binbirdirek M.İmran Öktem C.No1 Eski Adliye Binası Sultanahmet/Fatih/İSTANBUL

Утас: 0212) 455 04 00

Website: https://istanbul.meb.gov.tr/

Бүрдүүлэх материал:

Апостиль гэрчилгээ

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь болон орчуулга / diplom/

Сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт Турк хэлээр баталгаат орчуулгаар орчуулсан байх. / 3 yıllık karne/

Паспорт эх хувь болон орчуулга

Оршин суух үнэмлэх /ikamet/

Жич:

оришин суух үнэмлэх байхгүй бол цаг авсан бичиг

Сургуулийн урилга. / зөвхөн оршин суухгүй хүмүүст шаардлагатай/

Жич: Материал бүрдүүлж өгсөн өдрөөс 1 сарын дараа дүйцүүлэх бичиг бэлэн болно. Материал бүрдүүлж өгсөн гэсэн цаасаар нь сарын дараа бичгээ авч ирэх шаардлагатайгаар Их сургууль бүртгэл хийлгэхийг зөвшөөрдөг болно.