Гадаадаас авчирсан утсаа анх хэрэглэсэн өдрөөсөө хойш 120 хоногийн хугацаанд бүртгүүлэлгүйгээр ашиглах боломжтой.

Турк улсад нэвтэрсэн өдрөөс хойш 365 хоногийн дотор урт хугацааны бүртгэлээ хийлгэж ашиглаж болно.

Бүртгэл хийлгэх хүмүүсийн анхааралд:

1. Оршин суухтай байх

2. E-Devlet код авсан байх

3. Өөрийнхөө нэр дээр дугаартай байх

4. Хилээр орж ирээд 365 хоног болоогүй байх

ЖИЧ: Бүртгэл хийлгэхдээ улсад төлөх татвар одоо 2.732,40 тл 2023.01.01-нээс 6.090 тл болж нэмэгдэнэ.