
АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ ЯАЖ
АВАХ ВЭ?
• Хаанаас: Монгол улсын гадаад харилцааны яам.
• Апостиль гэрчилгээний материал бүрдүүлэхдээ анхаарах зүйлс:
• Баримт бичгийн эх хувийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.
• Бүрдүүлсэн баримт бичгийг тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, Монгол Улсын нотариатаар баталгаажуулсан байна.
• Апостиль гэрчилгээ мэдүүлэх өргөдлийн энэхүү маягтыг бөглөсөн байх.
• Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлсэн материалыг илүү нэг хувь хувилан энэхүү маягтад хавсарган авчрах шаардлагатайг анхаарна уу.
• Апостиль гэрчилгээний төлбөрийг төлсөн баримтыг хавсаргана.
• Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 20.000-₮
• Данс: 102100001715, Төрийн банк
• Хүлээн авагч: ГХЯ
• Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500-₮
• Данс: 100900016401, Төрийн сан
• Хүлээн авагч: ГХЯ
Жич:
• Хэрэв баталгаажуулах баримт бичиг нь:
• дээд боловсролын диплом бол тухайн төгссөн сургуулиас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт,
• мэргэжлийн боловсролын үнэмлэх, эсвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээ бол БСШУЯ-аас тухайн үнэмлэх, гэрчилгээний үнэн зөвийг нотолсон тодорхойлолт авах, тодорхойлолтоо тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, нотариатаар баталгаажуулсан байна.
• Апостиль гэрчилгээ нь материал өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дараа гарна.
• Нотариатчийн гэрчилсэн баримт бичиг нь гаргацтай, засваргүй, гарын үсэг тамга тэмдэг нь тод харагдахуйц байна.
• Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлсэн баримт бичгийг зөвхөн нэг нотариатчаар баталгаажуулсан байх шаардлагатай.
• /Баталгаажуулалт хийсэн нотариатч зөрүүтэй байвал бичиг баримтыг хүлээн авах боломжгүй/
• Материал хүлээн авах цагийн хуваарь:
• Даваа-Баасан 09:00-11:30, 15:00-16:30