



БНТУ-ын засгийн газрын тэтгэлэг горилогчид эдгээр асуултуудын дагуу эссэгээ бичнэ.
Türkiye Scholarships (БНТУ-ын засгийн газрын тэтгэлэг ) нь дэлхий даяар жил бүр 150,000 гаруй өргөдөл хүлээн авдаг, өндөр өрсөлдөөнтэй тэтгэлэгт хөтөлбөр юм. Ийм учраас ижил төстэй шинж чанартай тэтгэлэг горилогчдын дунд тодрохын тулд бичиг баримт болон дүнгийн голчоос илүүтэйгээр өөрийгөө яагаад тэтгэлэгт хамрагдах ёстойгоо тайлбарлах нь маш чухал юм. Доор дурдсан асуултууд эрдэм шинжилгээний ажил болон таны өргөдөлд оруулсан баримт бичгээс гадна өөрийгөө илүү сайн илэрхийлэхийн тулд танд санал болгож буй боломж бөгөөд өргөдлийг үнэлэхэд үр дүнтэй байх болно. Ийм учраас эдгээр асуултуудад өөрийгөө бүрэн гүйцэд илэрхийлэх нь бусад тэтгэлэг горилогчдоос ялгарах учир сайтар бөглөх нь таны үнэлгээний үйл явцад эерэгээр нөлөөлнө гэдгийг хэлмээр байна. Дараах асуултуудад бүх шатны тэтгэлэг горилогчид заавал хариулах шаардлагатай. Бакалаврын тэтгэлэг горилогчид өөрийнхөө эх хэлээрэй бөглөх боломжтой. Харин Магистрын болон Докторын тэтгэлэг горилогчид эдгээр асуултуудад Турк эсвэл Англи хэлээр хариулах шаардлагатай.
Бакалаврын тэтгэлэг горилогчид дараах асуултуудад хариулж бичнэ.
Энэ хэсэгт суралцахаар төлөвлөж буй салбарынхаа өнгөрсөн үеийн эрдэм шинжилгээний болон нийгмийн туршлага, Туркийг сонгох болсон шалтгаан, Туркт авах боловсрол, тэтгэлэг таны ирээдүйн төлөвлөгөөнд ямар ач холбогдолтой болохыг тайлбарлана уу.
Хэрэв таны өргөдлийн бичиг баримтад хангалттай тодорхой бус, тайлбарлах шаардлагатай гэж үзсэн хэсэг, эсвэл үнэлгээний хорооны анхаарлыг татахыг хүссэн зүйл байвал энэ хэсэгт товч тайлбарлана уу.
Магистр болон Докторын тэтгэлэг горилогчид дараах асуултуудад хариулж бичнэ.
Энэ хэсэгт суралцахаар төлөвлөж буй салбартай холбоотой академик болон нийгмийн туршлага, Туркийг сонгох болсон шалтгаан, Туркт авах боловсрол, тэтгэлэг таны ирээдүйн төлөвлөгөөнд ямар ач холбогдолтой болохыг тайлбарлана уу.
Судалгааны ажлын сэдэв
Судалгааны ажлын асуудал (15 үгэнд багтаах)
Шинжилгээ (хамгийн багадаа 75, дээд тал нь 300 үгтэй) (Энэ хэсэгт судалгаанд хамрагдах сэдвээ болон онолын талаар товч тайлбарлана уу.
Судалгааны арга (хамгийн багадаа 50, дээд тал нь 300 үгтэй) (Энэ судалгаанд ашиглахаар төлөвлөж буй эрдэм шинжилгээний судалгааны аргуудынхаа талаар мэдээлэл өгнө. Тухайлбал, гүнзгийрүүлсэн ярилцлага, ажиглалт, судалгаа, туршилт.)
Судалгааны асуудалд хариулт өгсөн байдал (Хамгийн багадаа 75, дээд тал нь 300 үгтэй)
Судалгааны ажлын эрдэм шинжилгээний хувь нэмэр (хамгийн багадаа 75, дээд тал нь 300 үгтэй) (Энэ судалгаа таны ажиллаж буй салбарт хэрхэн хувь нэмэр оруулахыг тайлбарлана уу.)
Судалгааны ажлын талаарх судлагдсан байдал (хамгийн багадаа 75, дээд тал нь 300 үгтэй) (Таны судалгааны ажлын чиглэлээр бичигдсэн эрдэм шинжилгээний эх сурвалжуудыг бичнэ үү.)
Хэрэв таны өргөдлийн бичиг баримтад хангалттай тодорхой бус, тайлбарлах шаардлагатай гэж үзсэн хэсэг эсвэл үнэлгээний хорооны анхаарлыг татахыг хүсэж буй зүйлс байвал энэ хэсэгт товч тайлбарлана уу. .
Танд амжилт хүсье.
УТАС: 05523435511, 05538630678
Монгол дугаар: 72440678